• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Клиникийн эм зүйн тасаг

Клиникийн эм зүйн тасаг нь дэлхийн топ брэнд эмийг үйлдвэр, пүүсүүдийн чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эм, эмнэлгийн багаж хэрэгслүүдээр үйлчилж байна. Америкийн Pfizer, Германы Bayer, Denk Pharma, Европын Гедеон-Рихтер, Astellas Pharma, KRKA, Actavis, Lek, Novartis, Фрацын Sanofi Aventis Pharma, Австралийн Nycomed, Английн Glaxk Smith Kline Pharmaceuticals SA зэрэг эмийн пүүсүүдийн эм, тариаг эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэж байна. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нарт “Эмийн зохистой хэрэглээ” “Эмийн гаж нөлөө” зэрэг сэдвүүдээр зөвлөгөө өгч, танин мэдэхүйн гарын авлага түгээж байна.

Нуруу нугас, үений мэс засал ба өвдөлтийн менежментийн тасгууд эмчилгээ, үйлчилгээндээ Солонгос улсын чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эм эмнэлгийн хэрэгслүүдийг хэрэглэж байна.

Хэвтэн эмчлүүлэх тасаг нэгж бүрд клиникийн эм зүйчид ажиллаж өвчтөнд нэгж тунгийн системээр эм бэлдмэлийг олгож, эмийн зохистой хэрэглээ, хэрэглэх аргын талаар зөвлөгөө өгч байна.