• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Бөөрний эмгэг судлал

Манай кабинет нь бөөр, шээсний замын эмгэгүүдийг сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашиглан чанарын өндөр түвшинд оношилж, эмчилгээг амбулатори болон тасагт хэвтэн эмчилж байна. Мөн үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран хамгаалагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна.

  • Шээсний замын өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Бөөрний чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Насжилттай холбоотой бөөр, шээс ялгаруулах тогтолцоонд гарах өөрчлөлт

Бөөрний архаг өвчтэй хүнд өвчний хоёрдогч буюу сэдрэлтээс урьдчилан сэргийлэлт, бөөр хамгаалах чиглэлээр тус тус зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст өглөө босоход зовхи цэлхийж хавагнах, бүсэлхий нуруугаар чилж, унжирч өвдөх, шээс үнэртэй өтгөн хөөсрөх, цустай шээх, шээсний хэмжээ өөрчлөгдөх, даралт ихсэх, хөлийн шилбээр хавагнах зэрэг шинжүүд илэрвэл бөөрний эмчид үзүүлэхийг зөвлөж байна.