• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Өвдөлтийн менежмент

Манай тасаг дараах бүх төрлийн өвдөлттэй өвчтөнд өвдөлт намдаах эмчилгээ тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  • Нуруу хүзүү болон мөр, гар, хөлийн өвдөлт
  • Булчин шөрмөсний өвдөлт
  • Булчин хальсны өвдөлт
  • Хагалгааны дараах өвдөлт
  • Хавдрын өвдөлт
  • Сорвиний өвдөлт
  • Фантом өвдөлт
  • Яс, булчин, үений өвдөлт /хэрлэгийн өвдөлт/
  • Гэмтлийн дараах өвдөлт
  • Ажил мэргэжилтэй холбоотой үүссэн өвдөлт
  • Невропатик өвдөлт
  • Хүзүүний гаралтай толгой өвдөлт
  • Херпесийн дараах мэдрэлийн өвдөлт /шинглес өвдөлт/
  • Чихрийн шижингийн өвдөлт
  • Тархины цус харвалтын дараах өвдөлт

Эмчилгээний зорилго

Төрөл бүрийн шалтгаантай. Хавдрын ба хавдрын бус гаратай цочмог болон архаг өвдөлтийг намдааж өвчтөний бие сэтгэлийн зовиур шаналгааг арилгаж, нийгэмд хэвийн амьдралдаа үргэжлүүлэх боломж олгох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд уг эмчилгээний зорилго оршино.

Эмчилгээний давуу тал

Олон улсад батлагдсан, нотолгоонд тулгуурласан өвчтөнд аюулгүй, үр дүнтэй өвдөлтийн менежментийн эмчилгээ, тусламж үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлж байна.

Өвдөлтийн менежмент эмчилгээний үе шат

Өвдөлтийн менежментийн эмчид үзүүлж шаардлагатай шинжилгээнүүдийг бүрдүүлэн өвдөлтийн шалтгаан болон онош тодруулах

Шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээнүүдийг бүрдүүлэх, өвдөлтийн менежментийн эмч, мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч, сэргээн засах эмч, дүрс оношилгооны эмч, сэтгэл зүйч эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөө хийж оношийг нарийвчлан тодорхойлох

Өвчтөний биеийн байдал, өвчний явц, хувь хүний онцлогт тохируулан эмчилгээний төлөвлөгөө боловсруулан, зөвлөгөө өгч шаардлагатай эмчилгээг хийнэ.

Эмчилгээний дараа тодорхой хуваарийн дагуу эмчилгээний үр дүнг баталгаажуулах, архаг өвдөлтөөс урьдчилан сэргийлэх, дахилт сэдрэлээс сэргийлэх, шаардлагатай дасгал хөдөлгөөн, баримтлах гам дэглэм, хориглох зүйлсийн талаар заавар зөвлөгөө өгч өвдөлтийн менежментийн эмчийн хяналтанд эмчилгээг үргэжлүүлнэ.