• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Эрчимт эмчилгээний тасаг

Эрчимт эмчилгээний тасаг

Эрчимт эмчилгээний тасаг нь шаардлагатай үйлчлүүлэгчдийн амин эрхтнүүдийн үйл ажиллагааг 24 цагийн турш хянах үйл ажиллагааг явуулдаг.

Эрчимт эмчилгээний эмчилгээ, сувилгаа, оношилгооны ажилбаруудыг халдвар хамгаалалаас бүрэн хамгаалсан орчинд мэргэжлийн ур чадвар бүхий хамт олон гүйцэтгэнэ. Орчин нөхцөлийн хувьд тав тух бүхий аюулгүй, асаргаа сувилагааны төгс тав тухыг үйлчлүүлэгчид мэдрүүлэх болно.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх түгээмэл эмгэгүүд

  • Олон эрхтний дутагдал
  • Хагалгааны дараах хүндрэлүүд
  • Тархины цус харвалт
  • Комын байдал
  • Чихрийн шижингийн хүндрэлүүд
  • Зүрхний гаралтай шок
  • Төрөл бүрийн шалтгаантай үгдэрсэн үжил, үжлийн шок
  • Амьсгалын төрөл бүрийн шалтгаантай дутагдал, амьсгалын дистресс хам шинж
  • Төрөл бүрийн шалтгаантай шокын байдлууд, цочмог цус алдалт

Тоног төхөөрөмж, боловсон хүчний байдал, Эрчимт эмчилгээний тасагт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нарийн мэргэжил эзэмшсэн баг хамт олон үйл ажиллагаа явуулдаг.

  • Зохиомол амьсгал удирдах амьсгалын хүрээний найдвартай хяналт болон зохицуулаг бүхий зохиомол амьсгалын аппарат
  • Цус цусан бүтээгдэхүүн, судасны болон ходоод гэдэсний замын тэжээл, судас агшаах эм бэлдмэлд зориулсан дуслын болон шингэний автомат шахуургууд
  • Амьсгал, цус эргэлтийн амин үзүүлэлтийг хянах хяналтын мониторор ор бүрт үйлчлүүлэгчийн тоогоор
  • Өвчтөний хөдөлгөөнд тохирсон, унахаас хамгаалсан, эргономик байрлалыг хангасан эрчимт эмчилгээний ор
  • Манай тасагт үзүүлж буй өвчтөний хүчил шүлтийн тэнцвэр, эрдэс хянах, цусны хийжилтийг шалгах аппарат
  •  Зөөврийн эхо хяналтын аппарат
  • 12 канал бүхий зүрхний цахилгаан бичлэгийн аппарат