• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг

Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг нь нуруу нугас , үе мөчний хагалгааны өмнөх болон дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээг хослуулан орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  • Нуруу нугасны эмгэг болон хагалгааны өмнөх ба дараах сэргээн засах эмчилгээ
  • Үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх ба дараах сэргээн засах эмчилгээ
  • Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
  • Цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
  • Нүүрний саа, саажилт болон бусад эмгэгийн үед доорх эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

 

Нуруу нугас, үе мөчний эмгэгийн дараах сэргээн засах эмчилгээний давуу тал

  • Мэргэшсэн чадварлаг хамт олон
  • Стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээ
  • Орчин үеийн тоног төхөөрөмж
  • Тав тухтай тохилог орчинд эмчилгээ үйлчилгээ

 Физик эмчилгээ

Нуруу нугас, үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх, дараах үе, гэмтэл, цус харвалтын дараах эмчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан сэргээн засах тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Хөдөлгөөн засал эмчилгээ

Нуруу нугас, үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх, дараах үе, гэмтэл, цус харвалтын дараах эмчилгээнд хүн тус бүрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг мэргэшсэн хөдөлгөөн засалч нар хийж байна.

Уламжлалт эмчилгээ

Нуруу нугас, үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх, дараах үе, гэмтэл, цус харвалтын дараах эмчилгээний үед уламжлалт анагаах ухааны эмчилгээг орчин үеийн анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хийж гүйцэтгэж байна.