• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Хоол боловсруулах замын эмгэг

Тус кабинет нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношилгоо,  эмчилгээг амбулатори, хэвтэн эмчлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.

Манай кабинет нь хоол боловсруулах тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна.

Үүнд:

  • Зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Хоол боловсруулах эрхтэний цус алдалтын үеийн яаралтай тусламж, үйлчилгээ
  • Хоол боловсруулах эрхтэний хорт хавдарын урьдал эмгэгийг илрүүлэх, хянах
  • Уян дурангийн оношилгоо, эмчилгээ болон судасны тэжээл эмчилгээ

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст хоолны дуршил өөрчлөгдөх, зарим хоол таарахгүй болох, цээж гашуу оргих, ходоод гэдэс цанхайх, нухах, өвдөх, баруун дал мөрөөр дамжин өвдөх, хоолны шингэц муудах, арьс салст шарлах, харлах, суулгах, өтгөн хатах, өтгөн цустай боловсрогдоогүй хоолтой гарах зэрэг шинжүүдээс илэрвэл тус тасгийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Дүрс оношилгооны аргууд:

Хэвлийн хэт авиан шинжилгээ, улаан хоолой, ходоодны уян дурангийн шинжилгээ, компьютерт томографи болон соронзон резонанст томографийн шинжилгээ зэргийг хийж байна.