• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Зүрх судас

Зүрх судасны кабинет нь орчин үеийн Q-Stress TM55 зүрхний ачаалалтай бичлэг, H₃+Digital Holter зүрхний 24 цагийн цахилгаан бичлэг, Medison ECO-7 зүрхний хэт авиан, өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд зүрх, судас, үе мөчний өвчний эрт үеийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь явуулж байна. Зүрхний шигдээс өвчнийг цаг алдалгүй 10-30 минутын дотор оношлох боломжтой боллоо.

 Уушги судлалын чиглэлээр MRI, CT, рентген, уушгиний багтаамжийн хэлбэрийг тодорхойлдог спирометрийн багаж болон лабораторийн шинжилгээнд тулгуурлан уушгийн эмгэгүүдийг ялган оношлон эмчилж байна.

Элэг цөс, ходоод гэдэсний чиглэлээр CT, рентген, бүдүүн шулуун гэдэс, ходоодны дурангаар онош тогтоох, хэсэг газрын эмчилгээ хийх, ургацаг авах зэрэг ажилбаруудыг хийж байна. Мөн элэгний В,С вирусыг тоон аргаар илрүүлэх, тэдний генотипийг тогтоох, идэвхижлийг судалж түүнд тохирсон эмчилгээг цаг алдалгүй өндөр үр дүнтэй хийж байна.