• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Жигүүр Гранд Группийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан Гранд Мед эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололтуудын арга зүйг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ашиглах зарчмыг баримтлан ажиллахаас гадна нуруу нугасны мэс засал, үений мэс заслын чиглэлээр дурангийн болон нээлттэй мэс заслын олон төрлийн хагалгаануудыг хийж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Манай эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгах, гадаадын иргэдэд үйлчлэх боломжийг нээх, удирдлагын арга барилыг шинэ шатанд гарган, удирдлагын манлайлалыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл зан үйлийг өөрчлөх, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан, заавал нэвтрүүлэх угтан авах, зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажилагааг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Гранд Мед эмнэлгийн цаашдын зорилт нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлж, шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтний багийг бүрдүүлснээр олон улсад өрсөлдөхүйц эмнэлэг болж, гадаад оронд хийгдэх өндөр өртөгтэй хагалгааг эх орондоо нутагшуулж гадны эмч нартай хамтран ажиллаж, ажлын байран дахь сургалт явуулах залуу эмч нараа олноор нь  сургаж чадварлаг сайн боловсон хүчин бэлдэх явдал юм. Та бүхний өмнө манай эмнэлгийн хаалга байнга нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид хамтран ажиллах болно. Гранд Мед эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Эмнэлгийн дарга, АУ-ны доктор Н.Гансүх

Холбоос

МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ

Э-Мэйл: info@grandmed.mn
Утас: +(976) 7700-0066,  7711-1094,  7711-1095,  7711-1096,  7711-1097  #111, #121, #122, #124